ФЕЛТ МОНГОЛИА Студи - ЭСГИЙ ЭДЛЭЛ Үйлдвэрлэл

Sunday, March 30, 2014

"Фелт Монголиа" студи

Манай студи нь 2008 онд байгуулагдан эсгий бүтээгдэхүүний хэрэглээний болон загварын
чиглэлээр судалгааны ажил хийн, өнөөгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн европ
чанарын резинэн ултай, боломжийн үнэ, сонголт ихтэй эсгий шаахайг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон бага насны хүүхдийн гэсэн зориулалтаар үйлдвэрлэн гаргаж зах зээлд нийлүүлж байна.
Бидний зорилго бол чанартай, орчин үеийн хийц загвартай эсгий шаахайг Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлийг хангах Монгол брэндийг бий болгох юм. 

Дизайнер Д.Майра:

2001 оны 06 сарын 01ны өдөр Норвегийн Тусламжийн Байгууллагын Ноосны Өрхийн үйлдвэрлэлд Эсгийн урлалын багш дизайнер мэргэжлээр анхны ажлын гараагаа эхэлсэн.
2001-2007 он хүртэл ажиллахдаа ойролцоогоор 1000аад хүнийг эсгий эдлэл хийж сургасан байдаг. Манай төслийн эсгийний сургалтанд Монголын бүх 21 аймаг тэр байтугай Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд хамрагдаж байлаа. Эдгээрээс 200 гаруй эсгий урлагийн багш байсан бөгөөд тэд нутагтаа очоод Монголын өнцөг булан бүрт эсгий урлалын сургалтыг цааш уламжлуулан явуулж байсан. Манай төслийн сургалтын төв нь хүмүүсийн дунд Норвегийн сан гэдэг нэрээр их алдаршсан.
       Төслийн хүрээнд сургалт явуулахаас гадна төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан Алт дэлгүүр мөн үйлдвэрлэгчидийг нэгтгэж хоршоо, хоршоонуудыг нэгтгэж "Ноосон зангилаа" дундын хоршоог байгуулсан.
Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300гаад загварууд гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон орон луу экспортлосон.
Өнөөдөр миний загваруудаар олон арван хоршооны үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулдаг.
20 загвар, 2 технологинд Оюуны Өмчийн газраас Бүтээгдэхүүн Загвар-Патент авч байсан.
Гоёл-2002, Гоёл-2008 онд эсгий загваруудаар тусгай байрын шагнал авч байсан.
2004 онд Киргизэд болсон Олон Улсын Эсгийчдийн 3-р симпозиум
2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчийдийн конференсэд оролцож байсан.
2007 онд Англид монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг сэдвүүдээр сургалтууд зохион байгуулсан. 
Бусад мэргэжилтэнүүдтэй хамран эсгий эдлэл боловсруулах, үйлдвэрлэлийн тухай гарын авлагууд гаргасан болно.

 Бүтээгдэхүүний танилцуулга 

 Эсгий энгийн болон резинен ултай, шаахай, гутал, торгон болон энгийн эсгий ороолт, ширдэг зэрэг эдлэлүүдийг 100% ноосоор гар аргаар үйлдвэрлэдэг:

Эсгий углааш



Резинен ултай эсгий шаахай




 


 Хүүхдийн эсгий шаахай





Mongol-style: Дээрх эсгий шаахай, углааш зэргийн онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Fashion> Гутал хэсгээс авна уу.

Эсгий оймс





Mongol-style: Дээрх эсгий оймосын хэрэглээ, онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Аксесуар> Бусад хэсгээс авна уу.

 Эсгий ороолт, малгай







 Торгон эсгий ороолт







Mongol-style: Дээрх эсгий ороолт, эсгий торон ороолт зэргийн онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Аксесуар> Ороолт Малгай хэсгээс авна уу.

 MS: Тус урлангийн эсгий бүтээгдэхүүнүүд нь дизайн сайтайгаас гадна хүний хэрэглээг хангах тал дээр нилээн сайн бодолцсон санагдлаа. Үнийн хувьд ч боломжийн.
ФЭЛТ МОНГОЛИА  эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс авна уу.
Хөдөлмөрч, тууштай Felt Mongolia студийнхэндээ илүү ихийг урлан хэрэглэгчид биднийгээ баярлуулж байгаарай гэж хүсье. Амжилт

Тэгээд мэдээж уншигчиддаа: Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like, Share and tweet.
Бидэнтэй хамт байгаарай.

Тавилга, Интерьер тохижилт & чимэглэл

Thursday, March 27, 2014

БУЙДАН ҮЙЛДВЭРЛЭЛ

1.  МОНГОЛ БУЙДАН ХХК
Хаяг: Улаанбаатар хот, БГД-11-р хороо 28-р сургуулийн ард
Утас: 99095573,88113456
Цахим шуудан: mongolbuidan@yahoo.com
Цахим хуудас: 
Сошиал медиа: https://www.facebook.com/pages/Mongol-Buidan/417388571743836


2.  ТРЕНД МЕБЕЛЬ ХХК : Шилмэл буйдан брэнд
Хаяг:Хаяг: Хан-Уул дүүрэг мишээл төв
Утас: 99-163-163, 98-163-163, 97-163-163
Цахим шуудан: trendmebel@yahoo.com
Цахим хуудас: http://www.trendmebel.mn
Сошиал медиа: https://www.facebook.com/shilmelbuidan

МОДОН ТАВИЛГА ҮЙЛДВЭРЛЭЛ

1.  МОНГОЛ МОДЕРН МЕБаЕЛЬ ХХК Гэр ахуйн болон албан тасалгааны бүх төрлийн цэвэр модон тавилга. Тус үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Барилга&Архитектур>Тавилга, Чимэглэл хэсгээс.
Хаяг: 

Утас: 452804, 99186228, 95030020
Цахим шуудан: mon_gany@yahoo.com

Цахим хуудас:
Сошиал медиа: 
Худалдаалах цэг, нэрийн дэлгүүр:

2.  ХАШМӨНХ ХХК Гэр ахуйн болон албан тасалгааны бүх төрлийн модон тавилга. Тус үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Барилга&Архитектур>Тавилга, Чимэглэл хэсгээс.
Хаяг: Баянзүрх дүүрэг 13-р хороо Дүүргийн 16-603
Утас: 96664896, 96678926
Цахим шуудан:
khash_munkh@yahoo.com
Цахим хуудас: http://www.khashmunkh.mn
Сошиал медиа: 
 Худалдаалах цэг, нэрийн дэлгүүр:

3.  ВҮҮДМЭН ХХК. цэвэр цул модон, зүймэл модон эдлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа. Тус үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Барилга&Архитектур>Тавилга, Чимэглэл хэсгээс.
Хаяг: БГД, 20-р хороо, Ажилчны 32 тоот, Гурвалжингийн гүүрний баруун талд.

Утас: 95908200, 91008200

Цахим шуудан: woodman_mn@yahoo.com,
damdinsuren.burenjargal@yahoo.com
Цахим хуудас: http://woodman.mn
Сошиал медиа: http://www.facebook.com/Woodman.LLC
- Чингэлтэй дүүрэг, урт цагаан 4-р корпус " Тавлаг мебель" дэлгүүр.
Хан-Уул дүүрэг Мишээл экспо төв В-4 павилион.

ХӨШИГ ҮЙЛДВЭРЛЭЛ: хөшигний төрөл, хэрэглэгдэхүүний талаар БА админы бэлтгэсэн " хөшиг сайхан бол өрөө сайхан " нийтлэл сонголтоо хийхэд тань туслан гэдэгт итгэлтэй байна.

1.  СОЛОНГО ОРД ХХК. Туузан хөшиг, хуйлдаг, металл жалюзан, хулсан, модон хөшиг үйлдвэрлэл. Тус үйлдвэрлэгчийн тухай болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүйг Барилга&Архитектур> Тавилга, Чимэглэл хэсгээс авна уу.
Хаяг: Улаанбаатар хот. СБД. 7 хороолол 26 байр
Утас:  9918-4400,   7011-5553,  9601-4400
Цахим хуудас: www.tohilog.mn
Блог:
Цахим шуудан: solongo_ord@yahoo.com
Сошиал медиа:  
Холбоо барих хаяг:
Дэлгүүр:
  • Мишээл төв.  Е-4
  • Гермес төв. 2 давхар “Casa” дэлгүүр
  • Нарантуул ОУХТ. Гэр ахуйн барааны төв. №108
2.  НИЙСЛЭЛ ХӨШИГ ХХК. nuette, comb, roller, pleated, honey, wood, зураг буулгадаг хөшигнүүд.

Хаяг:
Утас: 50998877, 99786561, 50065699
Цахим шуудан: tamir37@yahoo.com
Цахим хуудас: http://www.hoshig.mn

Сошиал медиа: 
Дэлгүүр:
  • БЗД Барила мегастори-14
3.  ЭЛИТ ХӨШИГ ХХК . Оффис хөшиг, автомат, жалюзан, шангрилла, зебра, саатай давхар, даавуун хөшиг тюль, тогтоогч зам, шилэн хаалтны металл жалюз.
Хаяг:
Утас: 70155858, 99171058, 89995544
Цахим шуудан:
Цахим хуудас: http://elitkhoshig.barilga.mn/
Сошиал медиа: https://www.facebook.com/hulan.tsoghuu.5

4.  WOOD BLIND ХХК Модон хөшигний үндэсний үйлдвэрлэгч.


Хаяг: Хан-Уул дүүрэг. 2 дугаар хороо. Армоно корпорацийн байр
Утас: 99105177
Цахим шуудан: aduk_ch@yahoo.com
Цахим хуудас: http://www.woodblind.mn

Сошиал медиа: https://www.facebook.com/monhoshig

УРАН ЗУРАГ, БАРИМАЛ

1.  

Хаяг:
Утас:
Цахим шуудан: 
Цахим хуудас:

Сошиал медиа:

АРЬСАН ЗУРАГ, АРЬСАН ЭДЛЭЛ, ҮСЛЭГ АРЬСАН дэвсгэр, бүтээлэг

1.  

Хаяг:
Утас:
Цахим шуудан: 
Цахим хуудас:

Сошиал медиа:


ЗҮЙМЭЛ ДААВУУ, НООС, НООЛУУРАН бүтээлэг.

1.  

Хаяг:
Утас:
Цахим шуудан: 
Цахим хуудас:

Сошиал медиа:

МОДОН болон ЯСАН эдлэл, сийлбэр, хөгжмийн зэмсэг.

1.  

Хаяг:
Утас:
Цахим шуудан: 
Цахим хуудас:

Сошиал медиа:

ЭСГИЙ зураг, бүтээлэг, сувенир, гэрийн чимэглэл.

1.  

Хаяг:
Утас:
Цахим шуудан: 
Цахим хуудас:

Сошиал медиа: 


ҮНЭТ МЕТАЛЛ, УРАН ДАРХНЫ сувенир, гэрийн чимэглэл.

1.  

Хаяг:
Утас:
Цахим шуудан: 
Цахим хуудас:

Сошиал медиа:

ШААЗАН ваар сав, сувенир.

1.  

Хаяг:
Утас:
Цахим шуудан: 
Цахим хуудас:

Сошиал медиа:


Солонго орд ХХК - хөшиг үйлдвэрлэл

Monday, March 24, 2014

Mongol-style admin БА: Өрөөний өнгө үзэмжийг дээшлүүлэх үү дордуулах уу гэдэгт хөшиг их чухал үүрэгтэй байдаг. Үндэсний хөшиг үйлдвэрлэгчдээс анхдагчуудын нэг болох Солонго орд компаны танилцуулгыг хүргэж байна. Бүтээгдэхүүнийхээ талаар бас боломжийн танилцуулгатай байсан тул сонгож орууллаа.

Компаны товч танилцуулга:

Солонго орд ХХК нь 11 жилийн өмнөөс албан тасалгааны болон гэр ахуйн цонхны хөшигний үйлдвэрлэлийн чиглэлээр амжилттайгаар ажиллаж ирлээ. Олон жилийн дадлага туршлагатай манай хамт олон хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, эд анги ,тоноглол, материалын өргөн сонголттойгоор танд үйлчлэхэд баяртай байх болно. Бид бүтээгдэхүүнүүддээ зах зээлийн хамгийн хямд үнийг санал болгоод зогсохгүй хамгийн урт хугацааны баталгаат хугацаа өгөхөөс гадна дуудлагаар захиалга авах үйлчилгээг үзүүлэх болон хөшиг суурилуулах ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэнэ. 
Үйлдвэрлэх хөшөгний төрөл: 

Туузан хөшиг:

Туузан хөшиг бол дээрээс доош унжих олон тооны туузнаас бүрдэх хөшиг юм.
Материалын маш өргөн сонголттой. Хэрэв та томоохон хэмжээтэй цонхонд хөшиг сонгох гэж байгаа бол хамгийн зөв сонголт бол  ТУУЗАН ХӨШИ.

vert3
vert12 

Хуйлдаг хөшиг:

Хуйлдаг хөшиг бол дээрээс доош буух зарчмаар ажилладаг.
Ажиллагааны 3 янзын сонголттой:
  1. Гараар дээш доош болгох / 3 төрлийн тоног/
  2. Гараар доош болгож, автоматаар дээш хураах /3 төрлийн пүрш/
  3. Алсын удирлагаар ажиллуулах бүрэн автомат
Хаана ч ямарч өрөө тасалгааны тохижилттой зохицож чаддаг найдвартай хөнгөн гайхамшигт хөшиг юм. Материалын сонголт маш ихтэй тул үйлдвэрийн байранд ирж үзэх эсвэл дуудлага өгч каталогиноос сонголт хийж болно.


roll2
roll1

Металл жалюзан : Энэ төрлийн хөшигний үндсэн материал нь хөнгөн цагаан бөгөөд овор хэмжээ багатай, өвөрмөц загвартай.
Жалюзан хөшиг нарны гэрлийн шууд тусгалыг хаах боловч үзэгдэх орчныг хаадаггүй ажиллагаатай.
Энэ хөшигний бүтэц бол хөндлөн байрлалтай олон тооны металл туузнаас бүрдэнэ. Жалюзан хөшгөөр өрөөнд орох гэрлийг тусгалыг хүссэнээр өөрчлөх бүрэн боломжтой.
Материалын сонголтын хувьд чанар, өнгө үзэмж, дизайнаас хамааран маш өргөн сонголттой.

vene3 vene4
vene vene1

Хулсан хөшиг:

Хулсан хөшигний мод нь цэвэр хулсан мод бөгөөд ажиллагааны хувьд маш хөнгөн.




dominica02

tobagowalnut01


Модон хөшиг:

Модон хөшгийг хулсан болон халуун орны модоор гэсэн 2 төрлийн материалаар үйлдвэрлэдэг.
Модон хөшиг нь өрөөний интерьертэй зохицож чадвал хамгийн тансаг хөшиг болж чадна.

snowberry01



wood1 wood 

Mongol-style admin БА: Дээрх хөшигний төрлүүдээс гадна Монголд үйлдвэрлэдэг бусад хөшигний төрлүүдийн танилцуулгыг хөшиг сайхан бол өрөө сайхан нийтлэлээс сонирхоорой. 
Солонго орд болон бусад хөшиг үйлдвэрлэгчдийн холбоо барих мэдээллийг Блогийн холбоо барих мэдээллүүд хэсгийн Интерьер тохижилт, чимэглэл хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

ХЭМЖЭЭ АВАХ ЗААВАР

Цонхны хөшигний хэмжээг авахдаа эхлээд гадна талд эсвэл дотор талын алинд нь хөшиг сонгохоо шийдэх хэрэгтэй.

Хэрэв шийдсэн бол дараахи зааврыг даган мөрдөж хөшигний хэмжээг аваарай. Дотор талд суулгах хөшигний хэмжээг авахдаа хөшиг суулгасны дараа цонхны салхивчны онгойлтод саад болох эсэхийг сайтар нягтлах шаардлагатай. d0b7d0b0d0b0d0b2d0b0d180

Харин гадна талд суулгах хөшигний хэмжээг авахдаа зааврыг мөрдөх ба хэрэв та хүсвэл өрөөнийхөө тохижилтод тохирохоор хөшигний хэмжээг хүссэнээрээ авч болно.

d0b7d0b0d0b0d0b2d0b0d1801


Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman