Монголчууд
түлш, шатахуун үйлдвэрлэдэг анхны үйлдвэрээ ашиглалтад оруулж байгааг
холбогдох албаныхан онцолж байна. Тодруулбал, хог, хаягдлаас EURO-4
стандартын дизель түлш болон бензин үйлдвэрлэх хамгийн сүүлийн үеийн
технологи дээр суурилсан үйлдвэрийн нээлт өнөөдөр болох юм байна.
Улаанбаатар хотын хог, хаягдлыг шийдэх "АХУЙ МАНДАЛ" нэртэй үйлдвэрийн
нээлт маргааш буюу 4сарын 17ны 11:00 цагаас Багахангай дүүрэгт болно. Нээлтэд УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэл, ҮХААЯ, БОНХЯ-ны мэргэжилтэн, "Хоёрдогч түүхий эдээр
хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо"-ны ерөнхийлөгч Д.Бямбасайхан нар
оролцох ажээ.
Эх сурвалж: Б.Цэцэг www.medee.mn
MS: Сайхан мэдээ байна. Хогноосоо одоо л нэг...
Бидэнтэй хамт байгаарай.
3 comments:
Ямар сайхан мэдээ вэ.Тэгээд тасралтгүй, илдэв саадгүй ажиллаад байгаасай. Ашгүй нэг хогноосоо салж магадгүй л юм байна.
Za tegeed her ajluulhiin bgaam de manaihan.honh ni dugarhaar damar ni tag gegcheer tegj bgaad zogschihgui l bol...
Болж дээ..Ойрд гоё, гоё мэдээлэл аваад нэг л сайхан байх чинь. Метро ч тавина гээд л.Хотынхоо төвд шамбааралдахгүй гоё болно доо тэ.
Post a Comment