Showing posts with label Fashion. Show all posts
Showing posts with label Fashion. Show all posts

Дээлэн энгэртэй цамц, даашинз

Monday, February 23, 2015

Mongol-style admin Ганган эмээ: Үндэсний хэв шинжтэй нимгэн цамц таалагдаад уншигчиддаа санал болгохоор шийдлээ.
 Үнэ нь ч болмжийн буюу 60.000₮ захиалгаар хийгдэх юм байна. Хосоороо 110.000₮.
 Mongol-style admin Ганган эмээ: Үндэсний болон европ хувцас захиалгаар хийдэг хувь оёдолчинтой 99269019 утсаар холбогдоорой.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Бэлтгэлийн хослол болон чөлөөт хувцас

Saturday, February 21, 2015

Mongol-style admin Gereltei: Биеийн тамирын захиалгаар хийж байгаа хувь хүн байдаг юм байна. Дажгүй оёчихдог санагдлаа..Чухам брэндийн тэмдэгтийг хэрэглэх нь яадаг юм бол доо. 

 Mongol-style admin Gereltei: Таалагдаж байвал захиалгаа өгөөд хийлгээрэй. Том хүнийх нь 60000₮, 1-4настай хүүхдийнх 20.000₮, 5-с дээш насны хүүхдийнх 25.000₮ юм байна. 
Дээрх үйлдвэрлэгч болон бусад хувцас үйлдвэрлэгчидтэй холбоо барих мэдээлэлийг эндээс авах болмжтой. 
MS: Бидэнтэй хамт байгаарай. 

Дизайнер Б.Баярмаагийн “Мерседес Бенз 2015” загварын шоунд орсон загваруудаас

Friday, February 13, 2015


               
Загвар зохион бүтээгч Баярхүүгийн Баярмаа өнгөрсөн сарын 13-нд болсон Нью-Йоркын загварын долоо хоногт өөрийн бүтээлүүдээ танилцуулсан. “Мерседес Бенз 2015” загварын шоунд үзүүлсэн түүний загваруудыг олон улсын мэргэжилтнүүд ихээхэн үнэлжээ. “Монгол” брэндийн Нью-Йоркт аваачсан дизайнер Б.Баярмаагийн үндэсний хувцасны загвар хийц, эсгүүр, оёдол, өнгөнд нүүдэлчдийн амьдрал, ахуйн онцлог, хэв маяг шингэсэн байдаг нь гадныханд тун өвөрмөц санагдсан байна. Монгол үндэсний хувцсаа орчин үеийн сонгодог загвартай хослуулж өдөр тутам өмсөж болохоор энгийн загвартай урласан нь бүтээлийнх нь бусдаас ялгарч чадах гол онцлог болсон гэлээ. 
Түүний загварын бүтээлд хурц тод өнгө зонхилсон нь сүрдэм, бас биширмээр сэтгэгдэл төрүүлж байлаа.

2005 онд өөрийн урласан загварын бүтээлээ эх орондоо анх танилцуулж байсан тэрээр өдгөө дэлхийн үзэгчдэд толилуулах хэмжээнд хүрчээ.

Mongol-style admin Gereltei: Монголынхоо нэрийг гаргаж байгаа залуу дизайнерууддаа бүгдэд нь амжилт. Загваруудыг нь харсан хүмүүс дэмжсэн, шүүмжилтсэн гээд янз бүрийн л сэтгэгдэлтэй байна. Мэдээж ямарваа зүйл хүн болгонд таалагдах албагүй. Гэхдээ шүүмж мэдээж үйлдвэрлэлд хамгийн чухал. Миний хувьд Баярмаа дизайнерын загваруудыг харж байхад санаа авах зүйл нилээдгүй байгаа санагдлаа. Залуу дизайнеруудад туршлага чухал. Цаашдаа олон олон дизайнерууд энэ мэт загварын шоунд өргөнөөр оролцох нь тодорхой.

Хямд чанартай дээлийг оюутан охид урлаж байна

Tuesday, February 10, 2015

Mongol-style админ Бобо: Сүүлийн жилүүдэд хүмүүс Монгол Үндэсний хувцасны дээлээ өмсөх дуртай болж, Үндэснийхээ баяр ёслолоор уламжлалаа дагадаг болсон нь сайшаалтай. Иймээс үндэсний хувцас дээл урлаачдын эрэлт хэрэгцээ өсөж, сар шинийн баяр дөхөж байгаа энэ өдрүүдэд хамгийн завгүй ажиллаж байгаа хүмүүс бол оёдолчид болоод байна.
Тэгвэл Оёдлын салонуудаар дээл захиалган хийлгэхэд өндөр үнэтэй байгаа билээ. Тухайлбал, энэ жилийн хувьд том хүний дээл хамгийн үнэтэй нь нэг сая төгрөгт хүрээд байгаа бол дундаж нь 200 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин хүүхдийн дээл том жижгээсээ хамаараад 50-70 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдааны төв, захуудад зарагдаж байгаа юм.
Иймээс энгийн иргэдийн хувьд хэт өндөр үнээр дээл оёулна гэдэг давшгүй даваа. Иймээс зарим хүмүүс хямд үнэрээ чанартай дээл оёх хувь хүмүүсийг зорьж байгаа нь нууц биш ээ.
Хэрэв та анзаарсан бол олон нийтийн сүлжээ Фэйсбүүк хуудсаар дээл оёно гэсэн зар маш их байгааг харсан байх.
Тэдгээр заруудаас нэгэн оюутан охины дээл оёно хэмээх зар анхаарлыг минь ихэд татсан юм. Учир нь түүний дээл оёх үнэ бусад газруудтай харьцуулбал харьцангуй бага байсан юм.


Тэрээр өөрийгөө СУИС-ийн хувцас дизайны ангийн гуравдугаар дамжааны оюутан Б.Юрбиш хэмээн танилцуулсан юм. Түүнтэй гадуур уулзахад “фэйсбүүк хуудсаар дээл оёно” хэмээн зар тавьснаас хойш хүмүүс маш их хандаж байгаа. Захиалга их байна гэсэн юм.
-Чиний оёх дээлийн үнэ бусад газруудынхаас арай хямд юм. Хүүхдийн дээл оёулахад материалыг нь хаанаас гаргах вэ?
-4-5 настай хүүхдийн дээлийг дотортой, доторгүй гэдгээр нь 40-50 мянган төгрөгөөр оёж байна. Би оюутан. Өөрийн гэсэн салон энэ тэр байхгүй. Тэгэхээр материалынхаа үнэ дээр оёдлын хөлс 20 мянган төгрөг нэмж аваад, нэг хүүхдийн дээлийг 40 мянган төгрөгөөр оёж байна. Нэг үгээр би өөрөө дээлийн материалаа гаргах юм.
-Ингэхэд хэзээнээс дээл оёж сурсан бэ?
-Би дээл оёж сураад жил гаран болж байна. Хамгийн анхны дээлээ ээж, аав хоёртоо зориулаад хосоор нь оёж байлаа. Одоо бол туршлагатай болсон л доо. Дээл оёх нэг их хэцүү биш. Яаралтай дээл гаргая гэвэл, бүтэн өдөржин суухад нэг дээл гараас гарчихна. Захиалга ч ихтэй байна.
-Сар шинийн баяр болоход 7 хоног дутуу байна. Одоогийн байдлаар хичнээн дээл оёод байна вэ?
-20 гаруй дээл оёсон. Гэхдээ би ганцаараа оёдоггүй. Найзтайгаа хамт оёдог. Манай найз КТМС-д оёдлын чиглэлээр сурдаг. Хамтдаа л оёж байна.

-Чиний ажигласнаар сүүлийн үед ямар загварын дээлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байна вэ?
-Ер нь эрэгтэй хүмүүс голдуу хүннү захтай дээл хийлгэж байна. Хүүхдүүд ч мөн адил. Харин эмэгтэйчүүд дээлээ хүннү захтайгаас гадна ханцуйндаа өнгө өнгийн торгон оруулгатай дээл их хийлгэж, сонирхож байна. Мөн европ загварын хувцас дээр Үндэсний дээлийнхээ деталиудыг оруулсан дээл хийлгэж байна. Тэгэхдээ дээлийн дээд тал нь дээл маягтай мөртлөө доод хэсэг нь пөмбөгөр эсвэл, нарийн гээд даашинзны загвартайгаар хийлгэж байна.

-Дээл оёод олсон ашгаараа юу хийхээр төлөвлөөд байна вэ?
-Одоогоор яг хичнээн төгрөгийн ашиг олсноо дүгнээгүй байгаа. Яагаад гэхээр дуусгаагүй дээлүүд бас байгаа. Тэгэхээр сар шинийн өмнөхөө захиалгаа дуусгаад л нэг мөсөн тооцоогоо хийнэ. Манай сургууль урлагийн сургууль болохоор ямар нэгэн хувцас урлал хийлээ гэхэд мөнгө их ордог. Иймээс сургууль, хичээл номдоо л зарцуулах төлөвлөгөөтэй байна.
Хичээлдээ явахынхаа хажуугаар иргэдийн захиалгаар Үндэсний хувцас урлаж байгаа Юрбиш нэг дээлийг гурав хоногт гаргаж байгаа гэсэн юм.
Ингээд дээл оёх үнийн тарифыг сонирхуулъя.
Хүүхдийн дээл:1-4 насных 30000 хүртэлх төгрөг
4-5 нас 40-50 мянган төгрөг /хүннү захтай, ханцуйтай/
Том хүний дээл:Загварын эмэгтэй дээл бол 90 мянган төгрөг.
Эрэгтэй хүнийх бол 140 мянган төгрөг.
Эмэгтэй торгон дээл 200000 төгрөгийн үнэтэй байсан юм.
Mongol-style админ Бобо: Заавал оёдолын салон гэж өндөр үнэ төлж нэг газар хэт их ачаалал өгч байхаар оёж хатгаж чадаж байгаа ирээдүйн бизнесийн гараагаа эхлүүлж байгаа оюутан залуустаа захиалга өгч хийлгэмээр санагдлаа. Оюутан гээд гололгүйгээр ур чадварыг нь харвал тэд ч гэсэн сайхан дээл урлаж чаддаг юм байна.
Mongol-style: Бидэнтэй хамт байгаарай.

Найман саяд хүрсэн Монгол гутал

Wednesday, February 4, 2015

 Японы сумогийн их аварга Д.Дагвадорж нэгэн гутлын зургийг оруулан “За ийм гутал байна шүү. Жинхэнэ Монгол гутал, үнэ найман сая төгрөг гэнэ дээ” хэмээн жиргэсэн юм. Хийц загварын хувьд хэтрүүлэг, хээнцэрлэлгүй энгийн хирнээ гарын ур ихтэй.
Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутал Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ.
Монгол гутлын бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Хүний биеийн тулгуур хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.
Ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд толигор ул нь газар шороог сэндчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээжээ.
Монгол гутал 8 - 64 угалзтай, цулгуй гэж байдаг. Угалзны хээг эхлэлээс нь төгсгөл хүртэл тоолно. Залуу хүн нэг их олон угалзтай гутал өмсдөггүй. 40 угалзтайг ахмад хүн, 64 угалзтайг өндөр настан өмсдөг учиртай.
Бөх хүний гутал тусгай эсгүүр, загвартай. Уян хатан зөөлөн байдаг. Жишээлбэл, ул нь гэхэд маш нимэгхэн гишгэхэд чулуу мэдрэгдэхээр хийдэг.
Учир нь хаана, юу гишгэж буйгаа мэдэрч байх ёстой. Гутлын боомыг хойшоо тавиатай хийдэг бөгөөд шагайгаараа чөлөөтэй хөдөлж болохоор уян хатан байх ёстой.


Монгол гуталны үнэ ханш: 2015 оны 2сарын 3ны байдлаар
80-250.0 төгрөг (Наран туул зах дээр)
150 -аас 800 мянгын хооронд. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн.
Зүү ороож оёсон Архангайн хийц Үнэ: 5,500,000
Өвөрмөц загварын хос гутал хийхэд зургаан сар зарцуулдаг гэсэн. Гуталны үнэ 1 сая 500 төгрөг гэсэн шүү.
Mongol-style админ Бобо: Монгол Улсад 20 гаруй ястан угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжийг зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг нь тодорхой. Тухайлбал, Монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоокуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Сар шинээрээ дээл өмсөж байгаа л юм чинь гуталаа яаж мартах билээ. "Тулах төрийн гутал" гэдэг биз дээ.

Designer Ayu болон Naru: "Үргэлж залуу" залуусын чөлөөт хувцасны брэнд

Saturday, January 17, 2015

Mongol-style admin Gereltei: Загварлаг бөгөөд хямд гэж брэндээ тодотгосон залуу дизайнер Аyu болон Naru хоёрын загваруудаас..Үнийн хувьд үнэхээр боломжийн санагдсан шүү. 
 Mongol-style admin Gereltei: Өдөр тутмын даашинзнууд нь энгийн хэрнээ биеийн гарлбирыг тодотгосон, халуухан харагдуулахаар санагдлаа. Хоёр дизайнерын Үргэлж залуу брэндийн бусад загвараас тэдний фэйсбүүк хуудсаар орж сонирхоорой. Хоёр дизайнерын болон бусад өдөр тутмын болон гоёлын хувцасны урлан, дизайнеруудтай холбоо барих дэлгэрэнгүй мэдээлэлийг эндээс орж авах боломжтой. Бүх дизайнертаа ажлын амжилт. 
MS: Бидэнтэй хамт байгаарай. 

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman