Showing posts with label Wood products. Show all posts
Showing posts with label Wood products. Show all posts

Модон сийлбэр

Thursday, December 25, 2014

Мод болон ясаар төрөл бүрийн шатар, төрийн сүлд, тамга бусад модон эдлэлүүдийг сийлж уралдаг залууг 2013 оны Улаанбаатар түншлэлээр бүтээлийг нь өндрөөр үнэлж "Бүтээлч Монгол" өргөмжлөл, Улаанбаатар түншлэл-2013 цомоор урамжшуулаж байжээ.
Наамал хээтэй авдар

Даллаганы уут нь аяга, шанага, бүлүүр зэрэг эд зүйлсийн хамт цогцоор хийгдсэн бөгөөд тэдгээрийг хуш модоор сийлбэрлэн бүтээжээ. Даллаганы уутыг хананд өлгөх зориулалттайгаар тусгайлан жаазалж, давхиж буй морь зэргээр чимэглэсэн.
Мод болон ясаар төрөл бүрийн шатар, төрийн сүлд, тамга бусад модон эдлэлүүдийг сийлж урладаг залуугийн бүтээлийн талаар эндээс илүү ихийг сонирхоорой.  Mongol- Style admin Бобо:  Бүтээлч иргэдийнхээ ажлыг үргэлж дэмжин урам өгч бүтээлийг нь авч, олон төрлийн захиалга өгч хөрөнгө оруулдаг хүмүүстэй үнэхээр их талархаж буйгаа хэлэхэд таатай байна.Авьяастай чадвартай хүмүүсдээ амжилт хүсье. 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Д.Сүхээ: “Уянга”-ын гэх хийц нь цуулбар модоор унь болон ханаа хийдэгт л байгаа юм

Wednesday, December 17, 2014

Монгол соёлын нэг хэсэг болсон Монгол Үндэсний гэрийн давуу талыг дэлхийд таниулах зорилго тавин ажиллаж байгаа "Уянга Хийцийн гэр" ххк - ийн  хамт олныг дуридахыг хүслээ. Захирал Д.Сүхээ:  “Уянга”-ын гэх хийц нь цуулбар модоор унь болон ханаа хийдэгт л байгаа юм.


Энэ компани Монгол үндэсний гэрийн үйлдвэрлэл, иж бүрдүүлэлт, худалдаа үйлчилгээний чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг. Анх 1994 онд зөвхөн гэр бүрдүүлэлт хийдэг байсан бол одоо Монгол гэрийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг цогцоор нь эрхэлдэг болон өргөжлөө. Мөн  “Уянга” хэмээх нэртэй хийцээр гэрээ үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь Монголд хамгийн алдартай, чанар, загварын хувьд олноо танигдсан хийц юм байна. Энэ хийц нь Өвөрхангай аймгийн Уянга сумаас гаралтай бөгөөд Монгол үндэсний гэрийн өлгий нутаг билээ.

Өнгөрсан хугацаанд гадаад, дотоодын зах зээл дээр багагүй туршлага хуримтлуулсан хамт олон. Дурьдвал: Франц, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс, Голланд, Солонгос, Япон зэрэг олон улсад гэр экспортолж байна. Газар нутаг, цаг уурын байдал манай Монголоос эрс ялгаатай тул дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх гэр харилцан адилгүй байхыг зайлшгүй шаарддаг. Үүнтэй холбогдуулан тэд гэрийг хэрхэн өөрчилж тохируулах талаар багагүй мэдлэг, туршлага хуримтлуулаад байгаа гэнэ.
Тэдний үйл ажиллагааны зарчим нь:
Монгол соёлын нэг хэсэг болсон Монгол Үндэсний гэрийн давуу талыг дэлхийд таниулах зорилго тавин ажиллаж байна.
Тиймээс үндэсний хэв маягаа хадгалан Монгол гэрийг урлан бүтээдэг. Орчин үед тоног төхөөрөмж улам боловсронгуй болж хөгжиж байгаа боломжийг ч бас алдалгүй ашиглахыг зорьж байна. Монгол гэрийн уг суурь, чанар хийцийг хадгалахын тулд гар хийцийн уламжлалыг үрэгэлжлүүлж Жишээлбэл: нарийн сийлбэртэй гэрийг мэргэжсэн сийлбэрчид өөрсдийн гарын дүйгээр урлан бүтээдэг юм.

Mongol-style admin Бобо:  Чадварлаг хамт олон маань Олон улсын тусламжийн байгууллагуудтай  хамтран ажилладаг. Мөн ядуу орон гэргүй хүмүүст гэр олгох тендерүүдэд байнга оролцдог. Түүгээр зогсохгүй тэд  ашгийн тодорхой хувиар эдгээр хүмүүст тусалж байна. Дурьдвал, 2000 оноос хойш  Хүүхдийг Ивээх Сан, Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэг, Дэлхийн Зөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа мундаг хамт олон байна.
MS:Бидэнтэй хамт байгаарай.

Морины тодотголтой М.Пүрэвсүрэн уран бүтээлч

Sunday, December 7, 2014

Mongol-style админ Бобо:  Бэлэг дурсгал болон бүх төрлийн шавар эдлэл урлалын захиалга авч өндөр ур хийцтэй хийж гүйцэтгэдэг Морины М.Пүрэвсүрэн уран бүтээлчийн бүтээлүүдээс...
Тэрээр залуугаасаа морины баримлыг төрөл бүрийн материалаар урлаж иржээ. 


Админ Бобо: Хийц нарийн, сэтгэлээ гаргаж урладаг юм шиг санагдлаа.  М.Пүрэвсүрэн уран бүтээлчтэй холбоо барих мэдээлэлийг эндээс аваарай.
Mongol-style: Бидэнтээ хамт байгаарай.

СИЙЛБЭРЧ Ц.ЖАРГАЛСАЙХАНЫ МОДОН ЭДЛЭЛҮҮДЭЭС

Saturday, September 13, 2014

Сайншандын иргэн Ц.Жаргалсайхан. Модон эдлэлээр бэлэг дурсгал, сувенер, морин хуур, бурханы гүнгэрваа, шатар даам гээд олон зүйлийг хийжээ. Тэрээр 14 гаруй жил модоор сийлбэр хийж байгаа бөгөөд гэрээрээ захиалга авдаг байна. 





MS:Үнэхээр уран нарий хийцтэй бүтээлүүд байна. Захиалга өгөхийг хүсвэл доорх утсанд хандаж болох юм байна. Хэрэв та болон танай байгууллага мод, модон эдлэл, сийлбэр хийдэг бол бүтээлээ, танилцуулгаа явуулан олонд сурталчлах боломжтой. Дээрх уран бүтээлч болон бусад модон эдлэлийн уран бүтээлчид, үйлдвэрлэгчдидтэй холбогдох хаяг, холбоотой мэдээллүүдийг блогийн баруун баганд байрлах Модон эдлэл хэсгээс авна уу.

Бидэнтэй хамт байгаарай


МОДОН ТАВИЛГА, ЦОНХ, ХААЛГА - ХАШ МӨНХ ХХК

Sunday, September 7, 2014

"Хаш Мөнх" ХХК нь 2006 онд байгуулагдсанаас эхлэн технологийн дагуу хатаагдсан нарс, шинэс модоор Nature Wood барааны тэмдэг бүхий тавилга, хаалга, цонх, гадаа зориулалттай ширээ сандал, сүүдрэвч зэрэг цэвэр модон бүтээгдхүүнийг чанарын өндөр түвшинд дизайн үзэмжийн гоёмсог хийцтэйгээр үйлдвэрлэн гаргадаг гэж байна.
Тус компани нь ХХААХҮЯ-аас зохион явуулж буй " Намрын ногоон өдрүүд ", " Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн яармагт 3-н жил дараалан оролцож модон эдлэлийн үйлдвэрлэгч нартай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнээ дэлгэн 2010 оны "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн яармагаас 2010 оны шилдэг бүтээгдэхүүнээр " Гадна вакум хаалга " шалгарч амжилт үзүүлсэн компани юм байна.
























































MS: Загвар дизайн муугүй санагдлаа. Таалагдсанаа түүгээд зургийг нь оруулсан бөгөөд бусад бүтээгдэхүүнийг нь тус компаний вэб сайтаас сонирхоорой. Үнийн хувьд бас боломжийн юм шиг. Гэхдээ энэ компанитай адил хатаалгын мод, зиг заг наамал хавтангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага хувь хүн нилээн олон болсон байгаа тул бусадтай нь харьцуулаад сонголтоо хийнэ биз ээ. 
Хаш мөнх компаний холбоо барих, хаяг байршлын талаарх мэдээллийг эндээс авна уу.
Манайхан чанар, дизайн дээрээ илүү их анхаарч ажиллах нь чухал санагддаг юм ямар ч салбарт. Сүүлийн үед харьцангуй дизайн сайтай хийгддэг болж ирж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаар зарим нэг тухайлбал арьс ширэн эдлэлд дизайн сайжирсан ч дуураймал арьс ашиглан хийдэг болсон нь чанар эсрэгээрээ муудаад байгаан биш байгаа даа гэсэн сэтгэгдэл төрсөн шүү.
Хэрэв та, танай байгууллага үйлдвэрлэл явуулдаг бол бидэнд хандан өөрсдийн бүтээгдэхүүнээ бусдад танилцуулан өрсөлдөөний чадвараа дээшлүүлээд авахад шаардлагатай санал, шүүмж сонсоорой.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman