Showing posts with label Felt and Wool. Show all posts
Showing posts with label Felt and Wool. Show all posts

ЗҮҮН ЭСГИЙН УРЛАЛ

Tuesday, June 24, 2014




Mongol-styel aдмин Ганган эмээ:  Needle Felting гээд эсгийгээр ёстой хөөрхөн хөөрхөн юм хийж болдог сайхан урлалын арга байх юмаа. Манайд хэр хөгжсөнийг нь сайн мэдэхгүй юм. Энд тэнд дэлгүүр, үзэсгэлэн энэ тэрд нээх харагдаж байгаагүй л юм шиг. Манайд ууг нь эсгий урлал нилээн хөгжөөд байгаа санагдсан, энэ аргаар урладаг хүмүүс байгаа биз ээ... За мэдэхгүй нэгэнд нь мэдлэг болж, цаашдаа өрхийн үйлдвэрлэл явуулахаар санаа болж магадгүй гэсэн үүднээс орууллаа. Ер нь шинэ санаа булангийн бүх л санаа Монгол хүн бүр үйлдвэрлэгч байгаасай... Өөрсдөө хийж болох бүх юмаа эндээ хийгээсэй гэж хүссэн үүднээс л та бүхэнд хүрдэг...Намайг юу гэх гээд байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ ; ) ....
Needle Felting - Зүүн эсгий урлал гээд орчуулчихсан шүү. 






















Хөөрхөн байгаа биз. Амитдыг халит харахад бараг жинхэн юм шиг л харагдаж байх юмаа.
Ийм бүтээлүүд хийхэд хэрэглэгддэг зүйлс нь нэг иймэрхүү.....



Өнгө өнгийн ноос, зүү









Эх биеийг нь ерөнхийлж гаргаад тэгээд өнгийн ноосоороо бүрэх маягаар хийдэг юм шиг байгаан. Энэ аргаар нэг жижиг хонь хийж байгаа бичлэгийг орууллаа. Сонирхож байвал илүү нарийн юм хийх заавартай бичлэг youtube дээр зөндөө байгаа. Өөрсдөө хайгаад үзээрэй.















Mongol style admin Ганган эмээ: Энэ мэтчилэн олон хөөрхөн зүйлс хийсэн байна лээ. Манайд ч гэсэн үндэсний хэв маяг, ховор хөөрхөн амьтадаасаа хийвэл догь санагдаад л байна. За тэгээд энэ аргаар урласан зүйлсээсээ бусаддаа сонирхуулан хийж бүтээх хүсэл, эрмэлзлэлийг нь өдөөж өгнө гэдэгт итгэлтэй байгаа шүү.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Эсгий шаахай өмссөн хүн инээмсэглэдэг

Sunday, May 4, 2014

 


 Хонины ноосноос ланолин ялгардаг. Ланолин тайвшруулах үйлчилгээтэй бодис учраас гоо сайхны тосны найрлагад ордог. Ланолинтай учраас ноос өөрөөсөө эерэг энерги ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр ноосон эсвэл эсгий шаахай өмссөн хүн инээмсэглэх учиртай хэмээдэг нь оргүй ч үг биш байх. Сүүлийн үед хүмүүс аль болох жинхэнэ байгалийн гаралтай бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхийг чухалчилдаг болж. Энэ тухай дуулаад “Ноосон зангилаа” дундын хоршоог зорилоо. Тэд саяхан экспортод гаргадаг бүтээгдэхүүний дээжээрээ үзэсгэлэн гаргасан юм. Эсгийгээр идэх юмнаас бусдыг хийдэг болсон цаг. Эсгий цамц, пальто, даашинз, цүнх, гутал гээд толгойноос хөл хүртлээ өвч бүрэн хувцаслаж болно.
      Бидний мэдэх гэрийн эсгий шаахай нэхмэл ноосон түрийтэй болтлоо загвараа өөрчилчихөж. Хийц эдэлгээ нь хаана ч гологдохгүй. Үйлчлүүлэгчдийн 80 хувь нь гадаадынхан. Томоохон импортлогчид ихэд сонирхож, хэдэн зуун мянгаар нь бүтээгдэхүүнийг нь захиалдаг аж. Европчууд машинаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс залхчихаж дээ гэсэн бодол төрөв. Нэг хүний гараар хийсэн, дахин давтагдашгүй зүйл тэдний сонирхлыг ихэд татаж байна. Энэ бүхнээс харахад эсгий бүтээгдэхүүн Монгол Улсын нэрийн хуудас болох бүрэн боломжтой ажээ. Ингээд монгол хонины ноосоор хэрхэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаар сурвалжилснаа сонирхуулъя.
     “Ноосон ертөнц” хоршоо 14-р хорооллын нэгэн байрны хонгилд ажлын байр тохижуулж оржээ. Гучаад ажилчинтай. Эднийх эсгийнээс гадна ангоран ноолуураар нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ бусдаасаа онцлог. 50 гаруй нэрийн бүтээгдэхүүнтэй. Ангоран ноолууран ороолт, малгай нь эдний брэнд. Энэ брэндээрээ алтан медаль хүртжээ. “Ноосон ертөнц”-ийнхөн захиалга ихтэй байгаа бололтой, завгүй ажиллацгаана. Энд нэг нь ноос самнаж, тэнд нэг нь утас ээрнэ. Нөгөө нь оёно. Бас нэг нь эсгэнэ. Аль ч хоршоодоор орсон ийм дүр зураг харагдана. Эсгий эдлэл гар ажиллагаа их ордог, нэлээн тэвчээр шаардсан ажил болох нь мэдрэгдэж байлаа. Тус хоршооны дарга А.Эрдэнэцэцэгтэй уулзаж, эсгий бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэдэг талаар тодруулсан юм.
   - Орхон үүлдрийн хонины ноосыг сорчилж авдаг. Хонины нарийн болон нарийвтар ноос ямааны ноолууртай бараг л адилхан. Авчирсан ноосоо ялгана угааж цэвэрлэнэ гэдэг том ажил бий. Дундын хоршоонд нэгдчихсэн болохоор энэ тал дээр аргаа олцгоосон. Одоо “Гоёо” компаниар ноосоо цэвэрлүүлчихдэг болсон. Ажил хөнгөрч, чанар нь ч нэлээн сайжирсан. Щвейцарийн стандартын будгаар ноосоо будуулдаг. Зарим тохиолдолд байгалийн будгийг ашиглана. Химийн будаг хэрэглэдэггүй. Бүтээгдэхүүний маань онцлог ч тэр. Цэвэрлэгээнээс гарсан ноосоо самнах хэрэгтэй. Энэ тал дээр манай хоршооныхон туршлагатай. Ноос самнах машин маань ч авсаархан. Дараа нь ямар бүтээгдэхүүн хийх вэ гэдгээсээ хамаараад самнасан ноосоо ус савангаар зулж, эсгийрүүлэх ажилдаа орно. Зөөлрүүлж хэлбэрт оруулахын тулд савантай усаар маш удаан илнэ. Ингэж илэхэд гарын арьс зулгарах юу ч биш. Ямар ч машин ашигладаггүй. Энэ дамжлага хамгийн чухал нь, бас хэцүү нь. Эсгийрүүлж бэхжүүлсэн ноосоо сэгсрэгч машинаар хатаагаад, эсгүүрт бэлэн болгоно. Ингээд л загварын дагуу эсгийгээ эсгээд оёж эхэлдэг юм хэмээн ажлаа тайлбарлалаа.
    Хором ч завгүй ажиллах эсгийчдийг нэгтгэсэн ”Ноосон зангилаа” дундын хоршооны менежер Т.Чингэрэлтэй бид уулзаж дундын хоршоодын ажлын талаар сонирхлоо:
    - Нэг хос углаашийг хоёр өдөр хийдэг. Ямар ч цаг завгүй ажиллаж байж зуун хос углаашийг сар хагасын хугацаанд үйлдвэрлэнэ гээд бод доо. Гэхдээ манай есөн хоршооны ажилчид үнэхээр хөдөлмөрч хатуужилтай хүмүүс. Тэдний хүчээр үйлдвэрлэл маань ч өөдөө явж, тэр хэмжээгээр өнөөдөр амьдрал нь баталгаатай болж байна. Монголд ажилгүйдэл их, мэргэжилгүй хүмүүс ч нэлээд бий. Иймд бид тэднийг сургаж, нэгтгэх замаар хоршоод байгуулж, орчин үеийн уламжлалт эсгий, сүлжмэл бүтээгдэхүүнээ гадаад, дотоодын зах зээлд борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь тэдэнд дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн 9 хоршоо, нэг ТББ, 200 гаруй өрхийн үйлдвэрлэгчид нэгдэн “Ноосон зангилаа” дундын хоршоог үүсгэн байгуулаад ажиллаж байна. Тэд бүгд эсгий сүлжмэлийн сургалтыг төгссөн мэргэжилтнүүд болсон. Нарийн, нарийвтар хонины ноос, ангор, ямааны ноолуур, тэмээний ноос зэргийг ашиглан гэр ахуйн хэрэглэл, бэлэг дурсгал, ширмэл, эсгий зураг зэрэг 50 гаруй нэр төрлийн 700-гаад бүтээгдэхүүнээ Япон, Норвеги, Герман, Шинэ Зеланд, Франц зэрэг орнуудад гаргаад байна. Хоршооддоо гадаад, дотоодоос ирсэн захиалгаа хуваагаад өгдөг юм. Тэд бүтээгдэхүүнээ дундын хоршооны “Цагаан алт” дэлгүүрээрээ дамжуулаад борлуулдаг. Бидний ажлыг Норвегийн тусламжийн байгууллага, Олон улсын худалдааны байгууллагын “Экспортыг дэмжих замаар ядуурлыг бууруулах” төслийнхөн дэмжиж байдагт бид талархаж явдаг юм хэмээн өгүүллээ.
     Эсгий, ноосон бүтээгдэхүүнийг яаж цэвэрлэх вэ?  - Эсгий эдлэлийг хүмүүс хэт халуун эсвэл хүйтэн усаар, угаалгын машинаар угаачих­дагаас бүтээгдэхүүн чанараа алд­даг. Эсгий эдлэлийг гараа­раа зориулалтын шин­гэ­­нээр зайлж угаадаг. Хэрэг­лэгч­дэдээ бүтээг­дэхүүнийг нь “Цагаан алт” дэлгүүрээрээ дамжуу­­лан авч цэвэрлэж өгдөг.
 Эх сурвалж: www.tsagtur.mn  Цаг төр онлайн сэтгүүл.

 MS: Дээрх НООСОН ЗАНГИЛАА, НООСОН ЕРТӨНЦ хоршоо болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчтэй холбоо барих мэдээлэл, худалдаалах цэг, нэрийн дэлгүүрүүд зэргийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид> Эсгий эдлэл хэсгээс авна уу.
Бидэнтэй хамт байгаарай.

MIM - Эсгий бүтээгдэхүүн

Monday, April 21, 2014

Байгууллагын танилцуулга:


MIM буюу made in Mongolia гэх брэнд нь уламжлалт эсгий эдлэл урлалийн арга болон орчин үеийн дизайныг хослуулан үйлдвэрлэлээ явуулдаг байна. Тус үйлдвэр нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм байна. Англи улс болон Далай ламын дэмжлэгтэй Асрал төрийн бус байгууллагын эсгий эдлэл үйлдвэрлэх арга технологийн сургалтанд хамрагдсан эмэгтэйчүүд өөрсдийн сурсан мэдсэнээ хэрэгжүүлэн өрхийн орлогоо дээшлүүлэн тус брэндийг бүтээгдэхүүнийг урлан, дотоодын болон гадаадын зах зээлд гаргаж байна.

Бүтээгдэхүүнүү: Эсгий малгай ороолт, жижиг цүнх, кошлёк, углаашууд, чихмэл эсгий тоглоом зэргийг үйлдвэрлэдэг.






















Mongol-style:  Тус урлангийн эсгий бүтээгдэхүүнүүд нь дизайн дажгүй санагдлаа.
MIM  эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс авна уу.
Тэгээд мэдээж уншигчиддаа: Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like, Share and tweet.
Бидэнтэй хамт байгаарай.

ФЕЛТ МОНГОЛИА Студи - ЭСГИЙ ЭДЛЭЛ Үйлдвэрлэл

Sunday, March 30, 2014

"Фелт Монголиа" студи

Манай студи нь 2008 онд байгуулагдан эсгий бүтээгдэхүүний хэрэглээний болон загварын
чиглэлээр судалгааны ажил хийн, өнөөгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн европ
чанарын резинэн ултай, боломжийн үнэ, сонголт ихтэй эсгий шаахайг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон бага насны хүүхдийн гэсэн зориулалтаар үйлдвэрлэн гаргаж зах зээлд нийлүүлж байна.
Бидний зорилго бол чанартай, орчин үеийн хийц загвартай эсгий шаахайг Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлийг хангах Монгол брэндийг бий болгох юм. 

Дизайнер Д.Майра:

2001 оны 06 сарын 01ны өдөр Норвегийн Тусламжийн Байгууллагын Ноосны Өрхийн үйлдвэрлэлд Эсгийн урлалын багш дизайнер мэргэжлээр анхны ажлын гараагаа эхэлсэн.
2001-2007 он хүртэл ажиллахдаа ойролцоогоор 1000аад хүнийг эсгий эдлэл хийж сургасан байдаг. Манай төслийн эсгийний сургалтанд Монголын бүх 21 аймаг тэр байтугай Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд хамрагдаж байлаа. Эдгээрээс 200 гаруй эсгий урлагийн багш байсан бөгөөд тэд нутагтаа очоод Монголын өнцөг булан бүрт эсгий урлалын сургалтыг цааш уламжлуулан явуулж байсан. Манай төслийн сургалтын төв нь хүмүүсийн дунд Норвегийн сан гэдэг нэрээр их алдаршсан.
       Төслийн хүрээнд сургалт явуулахаас гадна төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан Алт дэлгүүр мөн үйлдвэрлэгчидийг нэгтгэж хоршоо, хоршоонуудыг нэгтгэж "Ноосон зангилаа" дундын хоршоог байгуулсан.
Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300гаад загварууд гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон орон луу экспортлосон.
Өнөөдөр миний загваруудаар олон арван хоршооны үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулдаг.
20 загвар, 2 технологинд Оюуны Өмчийн газраас Бүтээгдэхүүн Загвар-Патент авч байсан.
Гоёл-2002, Гоёл-2008 онд эсгий загваруудаар тусгай байрын шагнал авч байсан.
2004 онд Киргизэд болсон Олон Улсын Эсгийчдийн 3-р симпозиум
2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчийдийн конференсэд оролцож байсан.
2007 онд Англид монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг сэдвүүдээр сургалтууд зохион байгуулсан. 
Бусад мэргэжилтэнүүдтэй хамран эсгий эдлэл боловсруулах, үйлдвэрлэлийн тухай гарын авлагууд гаргасан болно.

 Бүтээгдэхүүний танилцуулга 

 Эсгий энгийн болон резинен ултай, шаахай, гутал, торгон болон энгийн эсгий ороолт, ширдэг зэрэг эдлэлүүдийг 100% ноосоор гар аргаар үйлдвэрлэдэг:

Эсгий углааш



Резинен ултай эсгий шаахай




 


 Хүүхдийн эсгий шаахай





Mongol-style: Дээрх эсгий шаахай, углааш зэргийн онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Fashion> Гутал хэсгээс авна уу.

Эсгий оймс





Mongol-style: Дээрх эсгий оймосын хэрэглээ, онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Аксесуар> Бусад хэсгээс авна уу.

 Эсгий ороолт, малгай







 Торгон эсгий ороолт







Mongol-style: Дээрх эсгий ороолт, эсгий торон ороолт зэргийн онцлог, давуу тал, худалдаалах үнэ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг блогийн Аксесуар> Ороолт Малгай хэсгээс авна уу.

 MS: Тус урлангийн эсгий бүтээгдэхүүнүүд нь дизайн сайтайгаас гадна хүний хэрэглээг хангах тал дээр нилээн сайн бодолцсон санагдлаа. Үнийн хувьд ч боломжийн.
ФЭЛТ МОНГОЛИА  эсгий эдлэлийн студи болон бусад эсгий эдлэл үйлдвэрлэгчдийн холбогдох хаяг, худалдаалах дэлгүүрүүдийн мэдээллийг Дизайнер&Үйлдвэрлэгчид>Эсгий эдлэл хэсгээс авна уу.
Хөдөлмөрч, тууштай Felt Mongolia студийнхэндээ илүү ихийг урлан хэрэглэгчид биднийгээ баярлуулж байгаарай гэж хүсье. Амжилт

Тэгээд мэдээж уншигчиддаа: Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг бол Like, Share and tweet.
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman