Showing posts with label Sewn and Fancywork. Show all posts
Showing posts with label Sewn and Fancywork. Show all posts

Дээл хэрхэн оёх вэ?

Saturday, January 10, 2015

Mongol-style admin Ганган эмээ: За өөртөө дээл хийгээд өмсөх, эсвэл хүүхэддээ дээл хийж өгмөөр хааяа санагддаг бол анхны мэдэгдэхүүн өгөх зөвөлгөө линкүүдийг нэгтгээд оруулчихлаа. Монгол хүн юм чинь оролдоод үзэхэд болж л таараа. 

Дээлний материал сонголтын талаар зөвлөмжийг эндээс ороод аваарай: http://www.slideshare.net/school14/ss-7213407

Эсгүүрүүр хийх зааварыг  эндээс ороод аваарай:  http://www.slideshare.net/munkhjargal53/ss-7890291?next_slideshow=1
Даавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд эрэгтэй хүнд зориулах өнгө 2-3 хуруу илүү өргөн цуулна. Цуулсан даавуугаа зөрүүлж эсгэх нь тохиромжтой. Дугуй хээтэй торго үйтэн хуарын хээг зөрүүлэх буюу хагаслах нь дээлийн үзэмжийг гутаадаг тул эсгэх хээг нарийн тохируулах шаардлагатай. Иймээс том биетэй хүмүүст дугуй хээтэй материалаар дээл хийхэд зөрүүлдэж эсгэж болдоггүй учир гол оёж малтах эсгүүр хийнэ. Ингэхэд 5 м-ээс доошгүй материал шаардагдана.
Өргөн энтэй дугуй хээтэй материалаар дээл эсгэхэд дээлийн уртыг хэмжиж хоёр сугыг ухан энгэр залгаж ханцуйны урдуур залгай оруулна. Урд энгэр, ханцуйны залгаасны хээг сайн тааруулна. Дээлийг зөрүүлж эсгэхдээ их биеийн урт дээр ханцуй нэмж хоёр талыг яг тэнцүү хэмжиж зөрүүлж хайчлаад эргүүлж нийлүүлж оёно. Дугуй хээтэй торго үйтэн хуар зэргийн хээг нийлүүлэхийн тулд дээд доод талын гол хээг нарийн тохируулна.


Дээл оёх аргачлалтай бичлэгүүдээс: 


 Давхар эмжээр оёх аргачлалыг энэ линкээр орж аваарай: http://more.blog.gogo.mn/read/entry224079 


Mongol-style admin Ганган эмээ Цахим орчинд дээл оёх зөвөлгөө бага байдаг юм шиг санагдлаа. Мэдэж байгаа заавар зөвөлгөөнөөсөө нэмж хуваалцаарай. Доор коммент дээр линк үлдээж болно шүү. 
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Дахин давтагдашгүй зүймэл даавуун урлал

Tuesday, October 7, 2014

Дахин давтагдашгүй зүймэл даавуун урлал

Монголд гар урлалийн бүтээг­дэхүүн урладаг, түүнийг хэрэглэдэг, худалдан авдаг  хүмүүс харьцангуй цөөн. Гар урлалын бүтээгдэхүүн гэхээр бид эсгий урлал мэтээр л төсөөлдөг байлаа. Тэгвэл  "Гоёл-2011" наадмын үеэр үндэсний хувцасны төрөлд цоо шинэ хэв маягийг тусгасан бүтээл орж ирсэн нь зүймэл даавуун урлалын сур­галтын төвийн оёдолчдын бүтээл  болох "Торгон зүймэл" коллекц байв. Зүймэл даавуун урлалыг хөгжилтэй орнууд урлагийн түв­шинд авч үздэг. Манайд хэдийнэ тэр түвшинд хүрээд байгаагийн илрэл энэ юм. Энэхүү  урлалыг Монголд хөгжүүлэх үндсийг тавь­сан хүн бол  Ц.Сэлэнгэ. Тэрбээр уг нь хуульч мэргэжилтэй, АНУ-д су­ралцаж байхдаа зүймэл даавуун урлалын өнгө алагласан тансаг бүтээгдэхүүнд нүд унагаж өөрөө сурахын сацуу Монголдоо хөг­жүүлэх санаа өвөртлөн иржээ.

Анх 2005 оноос ажилгүй хү­мүүсийг ажилтай болгох зорилгоор сургалт явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн төслийн дэмжлэгээр 2000 гаруй хүнийг үнэгүй сургалтад хамруулаад бай­гаа юм  байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэрээрээ захиалга авч өрх, гэрийн  орлогодоо нэмэр болж яваа гэнэ. Зүймэл даавуун урлалын төвөөр очиход өнгө алаглан, нүд баясгасан бүтээлүүдийг хаа сайгүй дэлгэжээ. Ор, ширээний бүтээлэг, хормогч, бээлий, аравч, сандлын бүрээс, дэрний уут, ариун цэврийн өрөөний гишгүүр, хөшиг, цүнх, түрийвч гээд ер нь даавуугаар хийж болох бүхий л зүйл байна. Сонин содон зүйл ч нэлээд байв. Ту­хайлбал, даавуугаар урласан чих­рийн таваг, хүзүүний зүүлт, ээмэг зэрэг нь  содон туслаа. Мөн ви­моны уут төрөл бүрээрээ байх бөгөөд япон хүмүүс захиалгаар хийлгэж байгаа гэх. Орны төрөл бүрийн хээ хуартай бүтээлэг байх бөгөөд тэр дундаа монголчуудын эрхэмлэдэг өлзий хээгээр чимсэн, ор, ши­рээний бүтээлэг өвөрмөц тансаг юм. Энэ нь давтагдашгүй зүйл хэрэглэх дуртай хүмүүст үнэ­хээр боломж олгожээ. Ц.Сэ­лэнгэ монгол хээний  тэр дундаа өлзий хээг зүймэл урлалд тусгахыг  са­наач­­­лан америк багштайгаа хамт­ран зүйх аргачлалыг гаргаад энэ бү­тээлгээ урласан гэнэ. Өлзий хээ нь өлзий дэмбэрэлтэй урт наслахыг бэлгэддэг бөгөөд энэ бэлгэдлийн учрыг мэдсэн гадаадынхан мон­голчуудаас илүү сонирхдог байна.

  Аравч, ханын хивсийг барьж л үзэхгүй бол уран зурагтай ан­дуурахаар юм билээ. Төрөл бү­рийн амьтан, байгаль, Монголын газрын зураг, далбаа сүлд, монгол хээ бүгд л аравчинд зураг мэт бууж. Үнэтэй чамин зураг тоос дараад угааж арчихад төвөгтэй байдаг. Тэгвэл зүймэл даавуун зургийг хэд ч угаасан өнгөө алдахгүй хэдэн жил үе дамжин хэрэглэсэн ч үнэ цэнээ алддаггүйгээрээ онцлогтой аж. Энэ урлагийг Монголд хөгжүүлэх үнд­сийг тавьсан Ц.Сэлэнгээ ажлынхаа хажуугаар  бүтэн жил хэртэй "но­цолдож" байж  гэртээ орны бүтээлэг урлажээ. Тэрбээр энэ бүтээлгээ цэвэр даавуугаар хийсэн их хөдөл­мөр орсон. 50-60 түүнээс цааш жил хэрэглэсэн ч элэгдэхгүй хэмээн ам бардам хэлнэ лээ.

Манайд дээл урладаг уран бүсгүйчүүд олон. Тэд маань торго дурдангаас илүү гарсан  өөдсөө тэр бүр ашиглаад байдаггүй. Сайндаа л дэрний уутанд хийж нандигнадаг. Тэгвэл тийм зүйлээр ийм нүд бу­лаам, тансаг бүтээгдэхүүн урлаад сурчихвал гэр орондоо өнгө чи­мээд зогсохгүй, үнэт өв ч болж болох аж. Торгоны зүймлийг га­даадынхан их сонирхдог гэсэн. Энэ утгаараа торгоны өөдөс ихээ­хэн эрэлт хэрэгцээтэй олдоц тийм муутай болжээ. Гэхдээ бүх зүйлийг өөдсөөр хийдэг гэвэл өрөөсгөл. Гар урлалын дахин давтагдашгүй тан­саг бүтээл гэдэг утгаараа сайн чанарын даавуу худалдан авч бүтээлдээ ашиглах тохиолдол ч бий. Ер нь энэ урлалыг сурчихсан байхад эзэгтэй нар гарын доорх хямд төсөр материалаар гэрийнхээ ахуй хэрэгцээг хангахаас гадна үнэтэй чанартай бүтээгдэхүүнээр чамин тансаг бүтээл урлаж ч болно гэсэн үг.  Гоё тансаг эдгээр зүйлийг хийж сурахад элдэв тоног тө­хөөрөмж багаж хэрэгсэл ажлын байр шаардагдахгүй. Даавууны өөдөс, хайч, утас зүү байхад л хангалттай гэнэ. Оёдлын ма­ши­наар оёж болох ч гараараа оёвол илүү эдэлгээтэй болдог байна.

Зүймэл даавуун урлалын төв нь  Хөдөлмөр халамжийн газартай хамтран  18-55 насны  ажилгүй иргэдэд үнэгүй сургалт явуулж байгаа аж. Тус төв дээр жил болгон гадны багш нар ирж сургалт явуул­даг бөгөөд өнөө жил Шинэ Зе­ландаас сургагч багш сарын ху­гацаатай ирээд байгаа юм байна.  Кей Экомен хэмээх эмэгтэй  нөх­рийн хамт ирээд байгаа бөгөөд монгол  эмэгтэйчүүдэд тусалж, тэдэнд өөрийн мэдлэг туршлагаа хуваалцахдаа баяртай байна. Монголын зүймэл даавуун ур­лалыг гадны хүмүүст таниулахад чадлынхаа хэрээр тусална гэж байв. Тэрбээр сургалтын ху­га­цаанд 30-аад хүүхдийн өлгий урлаж, түүнийгээ нялхсын клиникт хандивлах гэж байгаа юм байна.

Заавал ажилгүй гэж туйлшрах бус энэ урлалыг сонирхож буй  хүмүүст  амралтын өдрүүдэд сур­галт явуулдаг байна. Сүүлийн үед тэтгэврийн насныхан энэ урлал руу нэлээд хошуурч байгаа аж. "Гэртээ зүгээр суугаад даралт ихсээд байна" гэдэг байсан хөгшин энэ сургалтад яваад даралт ихсэх өвчнөө мартсан гэнэ. Учир нь үргэлж завгүй зүү, утастай но­цолдож бүх хүүхдүүддээ орны бүтээлэг оёж өгөх гээд хийсэн  зүйлээсээ урам авч,  илүү сонир­холтой зүйл урлахыг л боддог болсон юм байх. Ер нь зүймэл даавуун урлал хийхэд  хурууны өндөг идэвхтэй ажилладаг. Энэ нь хүний  мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стресс тайлдаг гэж үздэг байна.

Англи улсаас үүсэлтэй энэхүү урлал нь өдгөө  Америк, Австралид түлхүү хөгжөөд байгаа. Зүймэл даавуун урлалыг эдлэх нь нэр төрийн хэрэг гэж үздэг дээрх ор­нуудтай харьцуулахад манайд шинэлэг  зүйл юм. Чамин тансаг энэ хэрэглээг Монголдоо мэдүүлэх, таниулах нь зүймэл даавуун ур­лалын төвийнхний гол зорилго аж.  Тэд "Бид  чимээгүй ч гэсэн Мон­голынхоо нэрийг гаргаад, үн­дэс­нийхээ хээ, угалзыг гадны орны урлаг сонирхдог хүмүүст үзүүлж бишрүүлж байгаа. Бидний хийсэн зүйлийг гадныхан биширдэг" хэ­мээж байсан. Тус төв нь Турк, Япон, Англи, Австрали зэрэг оронд үзэс­гэлэнгээ гаргаж байжээ.

















Тус төвийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, дэлгүүр болон сургалтын төвийн хаягийг эндээс авна уу.

MS: Тус сургалтын төлөөс төрөн гарсан уран бүтээлчидийн хийсэн зүйлсээс дараа дараагийн дугаартаа оруулах болно. Та ч бас өөрийн хийсэн бүтээснээ бусадтайгаа хуваалцан, цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд уриалан дуудаарай.

Бидэнтэй хамт байгаарай. 
 
Эх сурвалж: 
http://alichtenstein.typepad.com
Д. Цогзолмаа /www.dailynews.mn/
http://mongolianquilts.blogspot.com
http://www.dragonflyquilts.com


ӨЛГҮҮР - ГЭГЭЭН САРАН УРЛАНГИЙН БҮТЭЭЛ

Wednesday, October 16, 2013

 Та бүхэнд Гэгээн Саран урлангаас гаргасан үсний хавчаар, зүүлт, боолтны өлгүүрийг санал болгож байна. Гоё ч санаа байна. Өглөө цэцэрлэг сургуульдаа явахдаа боолт, зүүлт гээд л бөөн эрэл сурал болж бужигнадаг л байсан санагдана. Нэг ийм өлгүүр хийгээд авчвал дажгүй л юм. Харахад ч хөөрхөн ханын чимэг ч болчихоор. За мань мэт шиг залхуучууд нь худалдаж аваад дүүдээ төрсөн өдрөөр нь ханан дээр нь тогтоогоод өгчихөд сайхан бэлэг болохоор ч санагдах шиг...
 Үнэ: 6500₮
Энд байгаагаас гадна өөр олон төрлийнх байгаа бөгөөд дэлгэрэнгүйг http://www.facebook.com/gegeensaranurlan


 
MS: За залхуурахаа болисон, гар урлалыг сонирхон хийж бүтээж буй залуус нь хийж бүтээснээсээ бусадтайгаа хуваалцаарай. Гоё санаа, шийдэл, өвөрмөц дизайнтай зүйлсээ явуулаарай. Блог, сайт байдаг бол танилцуулна бизээ.
 
 Сүүлийн зурган дээр бүр гоё санаа байнаа. Сармисны зүүлт. Сэтгэсэн байгаа биз.
Гэгээн Саран урлангийн үүсгэн байгуулагч Т.Түмэнжаргал нь хүүхэлдэй дагнан урладаг гэдгээрээ танигдсан. Түүний хүүхэлдэйн түүврийг эндээс үзнэ үү. Харин түүнтэй ярилцсан ярилцлагыг эндээс уншаарай.

 
 
Эх сурвалж:
http://www.facebook.com/gegeensaranurlan
Бэлтгэсэн: Mongol style admin BA.
 MS: Энэ сарын уриа маань
Ганц, ганцаараа биш хамтдаа. Бие, биетэйгээ биш гадныхантай өрсөлдье гэсэн байгаа шүү. 
Монголдоо хийж бүтээж байгаа залуучуудаа дэмжин, сурталчиллаж, бусдад шинэ санаа төрүүлэх зорилготой уриа юм. 
Бидэнтэй хамт байгаарай.

Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman