Showing posts with label Graphic design. Show all posts
Showing posts with label Graphic design. Show all posts

Г.Даваасүрэн: График дизайнер

Wednesday, January 7, 2015















Mongol-style admin Gereltei: Таалагдаад байдаг нэг дизайнерыгаа бүтээлээр нь танилцуулмаар санагдлаа. Олон юм ярихгүй ээ. Шууд л бүтээлүүдээс нь сонирхуулья оо..

 Mongol-style admin Gereltei: Хар цагаан график зураг нь илүү таалагддаг. Та бүхэн бусад бүтээлүүдээс нь сонирхохыг хүсвэл Фэйсбүүкээс нь орж сонирхоорой. Таалагдвал лого, ханан дээрх зураг гээд график ажил захиалгаар хийлгэн залуу дизайнерыг дэмжээрэй.





Бид Монгол Агуулга: Дизайнеруудын бүлгэм

Sunday, January 4, 2015

Mongol-style admin Gereltei: Бид Монгол агуулгынхан өөрсдийгөө товчхоноор дижиталд суурилсан дизайны бүх төрлийн дүрслэлийн хэлбэрийг ашиглаж бүтээлч хүсэл, сэтгэлгээгээр сайн сайхны төлөө урнаар бүтээгчид гэж тодорхойлсон байна. 






БМА буюу “Бид Монгол Агуулга” нь Үндэсний соёл, уламжлалыг орчин үеийн дизайны чиг хандлагад хослуулан хөгжүүлэх зорилгоор нэгэн санаа, зорилгын хүрээнд нэгдсэн мэргэжлийн дизайнер, уран бүтээлчдийн бүлгэм юм. 2010.10.27-нд олон нийтийн сүлжээний Facebook сайтад суурилж, 2011 оны 07 сард албан ёсоор үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн.
Монгол агуулгыг бий болгох, хөгжүүлэх, түүнийг олон нийтэд түгээн танилцуулах, дэлхийн дизайны урлагийн нэгэн чиг хандлага болгох зорилготой яваа бүтээлч залуусын нэгдэл. 
Монгол агуулгыг бий болгох гэсэн үгийг тодотгох нь зөв байх. Дэлхийн дизайнд Монгол маягийн, Монгол загварын гэж хэлэгдэхээр дизайны урсгалыг гаргаж ирэх гэж байгаа зүтгэж яваа гэж ойлгогдож байна. Олон жилийн түүхтэй үндэстэнийхээ хувьд ийм бодолтой явдаг нь их зөв санагдаж юм. 

 Mongol-style admin Gereltei: Бид Монгол агуулгын залуустай холбогдох бол тэдний Фэйсбүүк хуудсаар ороорой. Дизайнер залуустаа уран бүтээлийн амжилт. Дэлхийд удахгүй нэрээ гаргах бизээ.
MS: Бидэнтэй хамт байгаарай.

Монгол шивээсчид, some of Mongolian tattoo artists

Friday, November 7, 2014

Mongol-style aдмин Ганган Эмээ: За шивээс хийлгэхээр бодож явдаг хүмүүст зориулаад Монгод хийгдсэн шивээснүдээс сонирхуулхаар бэлдлээ. Шивээс хийсэн уран бүтээлчдийнх нь мэдээлэлийг аль болох олж хавсаргахыг хичээлээ. 
Ямар шивээс хийлгэх нь тухайн хүний хэрэг болов ч зүгээр нэг интернэтээс зураг хайгаад дуурайгаад шивүүлэх нь тийм сонин биш гэж хувьдаа боддог тул аль болох Монгол хэв шинжийг агуулсан гарфикийг тусгайлан график дизайнер, шивээсчидээр зохиолгон хийлгэхийг зөвлөж байна. Энэ нь нэгдүгээр уран бүтээлчдийг илүү бүтээлч байхад нөлөөлөхөөс гадна тэдгээрийн хөдөлмөрийг үнэ цэнтэй байхад нөлөө үзүүлнэ, хоёрдугаарт хийлгэсэн хүндээ ч ганц хувь график гэдгээрээ илүү байна гэж бодож байна. 
Доорхи уран бүтээлчид нь өөрсдөө дизайнаа гаргадаг үгүйг нь сайн мэдэхгүй юм. Ажигласанаар Бандгаа гэх шивээсчин өөрөө шивээснийхээ графикийг гаргадаг байж магадгүй л санагдлаа. Эдгээр шивээсчдийг мэддэг, танидаг , үйлчлүүлэж байсан хүмүүс нь сэтгэгдэл, мэдээлэлээсээ үлдээх бизээ..Үйлчлүүлэгч, үзэгч бид л шүүнэ шүү дээ..

Tattoo Artist: Мөнхжаргалын хийсэн шивээс.

Tattoo Artist: Jack

 

Tattoo Artist: Бандгаа.

 











Tattoo Artist: Byambaa






Tattoo Artist: Ганбаа


Mongol-style admin Ганган эмээ: 
                 Хүүхдүүд тэгээд өөрсдийн хийсэн болон хийлгэсэн шивээснээсээ мэйлээр явуулж дээр нэмүүлэх боломжтой.Дээрх шивээсчдийн  утас, хаяг зэргийг эндээс аваарай. 
 Моngol-style: Бидэнтэй хамт байгаарай.


Related Posts Plugin for WordPress, Blogger...
 

Хаанаас?

Нийт зочлогчид

Copyright 2010 Mongol-style.blogspot.com. All rights reserved.
Themes by Bonard Alfin Alat Rekaman - Studio Rekaman